Үндсэн агуулга руу шилжих

Арга хэмжээгээ нэг дороос удирд.

Вэбсайт, бүртгэл, тасалбар, QPay төлбөр, ирц бүртгэл. QPay-ээр төлсөн мөнгө шууд таны дансанд орно.

Арга хэмжээний самбар: бүртгэл, орлого, сүүлийн бүртгэлүүд
Утсан дээрх арга хэмжээний вэбсайт

Бэлтгэлээс эхлээд тайлан хүртэл.

Арга хэмжээ бүр дөрвөн үе шаттай. Үе шат бүрт хэрэгтэй бүх зүйл Agora-д бий.

  1. 1 сарын өмнө

    Бэлтгэл

    Вэбсайтаа хэдхэн минутад бэлд.

    Бэлэн загвар сонгоод лого, өнгөө оруулна. Хөтөлбөр, илтгэгчид, ивээн тэтгэгчдээ нэмэхэд сайт шууд шинэчлэгдэнэ.

    • 23 бэлэн загвар
    • Утсанд тохирсон
    • Монгол, англи хэлээр
    Вэбсайт тохируулах хэсэг: загвар, өнгө, урьдчилан харах
    Хөтөлбөр: танхим, цагийн хуваарь
  2. 3 долоо хоногийн өмнө

    Бүртгэл

    Тасалбараа онлайнаар зар.

    Оролцогчид QPay-ээр эсвэл дансаар төлнө. QPay-ээр төлсөн мөнгө тэр дороо таны дансанд орно. Agora таны мөнгийг дамжуулж барьдаггүй. Суудалтай арга хэмжээнд оролцогч суудлаа зураг дээрээс өөрөө сонгоно. Хэн бүртгүүлсэн, хэн төлбөрөө хийгээгүйг нэг дороос харна.

    • Эрт бүртгэлийн үнэ, VIP, промо код
    • QPay төлбөр шууд таны дансанд
    • Суудлаа өөрөө сонгоно
    • Зочдыг үнэгүй урих
    • Тасалбар имэйлээр очно
    Оролцогчдын жагсаалт
    Суудлын зураг дээр сонгосон гурван суудал

    Оролцогч суудлаа сонгож байна

  3. Тухайн өдөр, 08:30

    Арга хэмжээний өдөр

    Ирцээ утсаараа бүртгэ.

    Оролцогч утсан дээрх QR кодоо үзүүлнэ. Та утасныхаа камераар уншуулахад тасалбар хүчинтэй эсэх шууд харагдана. Оролцогчид байршлын зургаас лангуу, танхим, тайзаа хайж олно. Илтгэлээ шууд аудиогоор цацвал оролцогчид утсаараа сонсоно.

    • Апп татах шаардлагагүй
    • Нэг тасалбараар хоёр удаа орохгүй
    • Нэрээр нь хайж бүртгэж болно
    • Байршлын зураг, лангуу хайх
    • Шууд аудио цацалт
    Утсан дээрх QR кодтой тасалбар

    Оролцогчийн тасалбар

    Ирц бүртгэх дэлгэц: тасалбар хүчинтэй

    Ажилтны утас

    Байршлын зураг дээр сонгосон лангуу

    Байршлын зураг

  4. Маргааш нь

    Дүгнэлт

    Тайлангаа шууд хар.

    Хэдэн хүн бүртгүүлж, хэд нь ирсэн, хэдэн төгрөгийн орлого орсныг харна. Оролцогчдын жагсаалтыг Excel-ээр татаж авна.

    • Өдөр бүрийн бүртгэл, орлого
    • Аль сувгаас бүртгүүлснийг харна
    • Excel-ээр татах
    Тайлан: бүртгэл, орлого, ирц

23 бэлэн загвар.

Арга хэмжээндээ тохирох загвараа сонгоод лого, өнгө, зургаа оруулна. Загвараа хүссэн үедээ сольж болно.

Удахгүй болох арга хэмжээ

Agora дээр зохион байгуулж буй арга хэмжээнүүд.

Бүгдийг харах
  • 511-р сар

    11-р сарын 5–6

    Target for ArcGIS Pro

    ArcGIS Pro орчин дахь Target программын сургалт; дэлгэрэнгүй агуулга, хугацааг баталгаажуулна.

    Зохион байгуулагч: Trigteq Trainings149,000₮-с
  • 1011-р сар

    Мягмар, 09:00

    Кибер аюулгүй байдлын мэдлэг ба практик сургалт

    Кибер эрсдэлийг таних, хүний хүчин зүйлтэй холбоотой нийтлэг алдаанаас сэргийлэх болон өдөр тутмын аюулгүй ажиллагааны дадлыг хөгжүүлнэ.

    Зохион байгуулагч: Trigteq Trainings149,000₮-с

Дараагийн арга хэмжээгээ Agora дээр зохион байгуул.